Өнөөдөр UB Post сонины захиалгын эхний дугаараа авлаа. Миний хувьдаа захиалсан анхны хэвлэл байв. /Уг нь Хүмүн бичиг сониныг захиалах хүсэл байсан боловч улиралын захиалга нь хараахан эхлээгүй байсан юм./ Сошиал медиа үсрэнгүй хөгжиж буй өнөө үед сонин уншиж мэдээлэл авах хэлбэр хоцрогдсон байж болох ч сонин захиалан авахыг энгүйхэн хүссэн юм. UB post сонины хувьд сонин дээрх бүхий л мэдээлэл нь өөрсдийн веб сайт дээр байрладаг гээд бодохоор мөн чиг их тэмүүлсэн байгаа юм.
Өнөөдөр манай ажлын Sam гэх Энэтхэг залуу захиалсан (UB Post) сонин минь хараад "чи үүнийг худалдаж авч уншдаг юмуу хэтэрхий үнэтэй биш байна уу? Тэглээч үүн дээрх мэдээлэл веб сайт дээр нь байгаа шүү дээ" хэмээн их л гайхшрангүй асуув. Би хариуд нь цаасан хэлбэрээр нь унших нь илүү сонирхолтой хэмээн өөртөө итгэлтэйхэн хариулсан юм. Гэтэл цаадах чинь "Манай энэтхэгт өдий зузаан сонинг ойролцоогоор 5000 төгрөгөөр зардаг гэтэл чи үүнийг 2000 төгрөгөөр авч байдаг" гэж жогтойхон хэлсэн юм. Энэдээс миний гаргалгаа гарч ирж тэмдэглэл бичих сэдэл төрсөн юм.
Монголчууд бид өөрсдийн, бусдынхаа хийж бүтээсэн зүйлийг бүхий л зүйл дээр дэмждэг байх хэрэгтэй. Үүний нэг хэлбэр нь сонин, хэвлэл. Сонин хэвлэлийхэнийг дэмжснээр тухайн салбарын үнэ цэнэ, эргэлдэх хөрөнгө нэмэгдэж мэргэжилтнүүдийн үнэлэмж нэмэгдэх учиртай (шууд утгаараа цалин). Нийгмийн хатуухан өрсөлдөөн хүн гэгч өөрийн хүсэл сонирхолын дагуу мэргэжилээ сонгон, түүнийгээ хийх нь ховордож санхүүгээс хамааралтай болчихсон юм шиг санагддаг. Хэвлэлийг дэмжсэнээр сэтгүүл зүйн салбар хөгжинө үүнийг дагаад чадварлаг сэтгүүлчид тогтвортой ажиллах, цаашлаад бусдаас хараат бусаар хөгжих хамгийн чухал зүйл болох юм. Нийгэмд нөлөөлөх хамгийн том зэвсэг нь хэвлэл мэдээлэл шүү дээ. Үүн дотороос сонин юм. Улс орнуудын боловсролын түвшинг тогтоох нэгэн хүчин зүйл нь өдөр тутмын сонины эргэлдэх мөнгөний хэмжээ байдаг. Цаанаа нэг л учир байгаа биз.
Магадгүй үндэсний бүтээгдчийн бүтээгдэхүүн үнэтэй, өгөөж муутай болох ч бид доривтойхон дэмжээд өгвөл хурдацтай хөгжих гарц бий. Миний хувьд одоохондоо хэвлэлийн салбарынханд оруулах дэмжлэг нь сонинг нь тогтмол захиалах явдал. Хожим өгөөж нь илүү дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.
Ерөөсөө Хүмүүн бичиг сонины гурав дугаар улиралын захиалагт захиалга өгнөө.
0 comments:
Post a Comment