Өлзий ах маань нүүр номоор дамжуулан сайхан дурсамж, дурдатгал нийтэлдэгийг нь шимтэн ушдаг билээ. Тэдгээр дурсамжуудаа баяжуулан "Сайн нөхдийн тухай дурсамж" хэмээх сайхан ном хэвлүүлжээ. Сайхан гэдэг үг энэ л номонд зохимжтой мэт санагдана. Хүнийг нөхөрлөж буй нөхрөөр нь таньдаг гэдэг билээ, ах минь зөндөө олон сайн хүмүүстэй ахмад, дүү гэлгүй сайхан нөхөрлөж явсан дурсамжаа хуваалцан бичжээ. Сайн хүний талаар дурсахад л магтаал болж хөвөрдөг нь юутай сайхан бэ? Магтаалын уран гоё үг нэгээхэн ч үгүй энэ номонд бичигдсэн дурсамж бүр нь ахын маань магтууштай сайн нөхдийн дурсамж байх юм. Аав, хүүхдийн Баяраа ах, Баньдхүү ах, Эрдэнэ-Очир ахын тухай дурсамжийг уншаад тэднийгээ дурсан сэтгэл нэг дүүрч авав. Уулзаад нэг үзэхсэн, цаашлаад нөхөрлөөд хамт явахсан, Самбуу багшаар Орос хэл заалгуулмаар, уяач Цэнд гуайгаар хурдан морны тухай яриулж сонсож суумаар, халзан Гомоо гуайтай хамтарч шижигнэн ажилламаар санагдах алт шиг хэдэн нөхдийнх нь дурсамжийг уншаад "ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг, ялгуун сарын доор үгээр хэлэхийн аргаггүй ээ" гэх дууны үг сэтгэл дотор эрхгүй аялагдана.
- Блоггерийн сэтгэгдэл
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
0 comments:
Post a Comment