Амралтын өдрийг тохиолдуулан Стивен Хокин Сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан (An Unfettered Mind) номыг уншив. Сүүлийн үед намтар шимтэн унших, түүнчлэн Цаг хугацааны товч түүх-ийг уншихын суурь болгон уншсан ном байлаа. Номын бичлэг зүй, орчуулга үнэхээр сайн болжээ.
Хязгааргүй уудам дахь орчилыг хажууханд байх энгийн жишээгээр тайлбарласан нь ертөнцийн хууль, онолыг бодитоор илэрхийлэх шаардлаггүй загвараар тодорхойлж харуулдаг гэсэн түүний баримтлалтай нь яв цав тохирно. Аливааг хэдий чинээ энгийн, ойлгомжтой тайлбарлана төдий чинээ сайн мэдэж буйн шинж гэлцдэг. Бодож, тооцоолж санаа дэвшүүлнэ, ахиад бодно дахиад л математик тооцооллыг хийнэ.
Тэрбээр их зөрүүд, өөрийнхөөрөө. Зарим хүмүүс түүний энэ чанар нь хажуугийн хатангиралт хатуурал өвчинийг давах сэтгэл зүй байсан гэж дурдана. Хэдий зөрүүд боловч өөрийн дэшвүүлсэн онол эндүү ташаа бол шуудхан хүлээн зөвшөөрдөг нь түүний агуу эрдэмтэн гэдгийг илтгэх бөгөөд хүн өөрийгөө дулдуйдах бус ямагт үнэнрүү тэмүүлдэг байхыг үлгэрлэнэ.
Хажуугийн хатангиралт хатуурал өвчинг даван туулсан талаар дурсахдаа надаас өөр хүн байсан ч гэсэн даван туулах л байсан гэж хариулжээ. Хүн бүрт бэрхшээл байдаг бүгд л түүнийгээ ямар нэг байдлаар даван туулдаг. Хамгийн чухал нь тэрхүү бэрхшээлд агуулагдах боломжийг хэрхэн ашигласан бэ гэдэг нь хүний амжилтыг илтгэдэг юм болов уу. Хокины найз эрдэмтэд түүний нэгэн зүйлд цагаахан атаархах агаад: Хокин дэвшүүлсэн онол, гаргалгаагаа тархиндаа боловсруулж, дотороо боддог нь гайхалтай. Түүнд ажилаа хийхдээ заавал ширээний ард сууж бусдаас тусгаарлагдах шаардлага байхгүй, бүхий л цаг мөчид бодож, боловсруулах боломжтой байдаг нь атаархууштай гэж дурджээ. Нүдний хор гаргахаас бусад бүхий л мөчид тэмүүлж, зорьж буй зүйлээ хийх боломжтой гээд та төсөөлдөө. Боломж хаана ч байдаг олж харах нь чухал гэдэг нь энэ болов уу.
Төсөөлөлд ч багтамгүй тэрхүү зүйлтэй учирсан надад дахин хэдэндээ бодох, эрэгцүүлэх хугацаа хэрэгтэй тул удахгүй зөндөө олон эрэгцүүлэлтэй дахин учирья
Төсөөлөлд ч багтамгүй тэрхүү зүйлтэй учирсан надад дахин хэдэндээ бодох, эрэгцүүлэх хугацаа хэрэгтэй тул удахгүй зөндөө олон эрэгцүүлэлтэй дахин учирья
0 comments:
Post a Comment