Хэний ч оруулж байгаагүй гайхамшигт гоол, хэн ч өмнө нь тогтоож байгаагүй гайхалтай рекорд, хожилын гэрч болно гэдэг спортод татагдахын сайхан зүйлийн нэг. Мессигийн тасархай гоол, Кобегийн шийдвэрлэх мөчид тоглолтыг эргүүлж буй оноо авалтыг хүн бүхэн үзэх дуртай. Үүний нэгэн адил ялагдал, хожигдолын үед үнэнчээр дэмжихдээ тэдний фанат гэдгээ мэдрэнэ. Эдгээр бүхэл мөчид сэтгэлийн эрч хүч авна. Спорт болон хайртай тамирчинаасаа авах хамгийн үнэт зүйл нь тэдний тэсвэр хатуужил, хөдөлмөрч байдал, төлөвшил, сэтгэлийн тэнхээ юм.
Хөлбөмбөг, сагсанд хайртай байна гэдэг сайн тоглодог байхын нэр биш. Тухайн спортоос чухам юуг авч байгаа вэ гэдэг нь хамгаас чухал. Спорт хүнийг хүмүүлж, төлөвшүүлдэг. Олимпын аварга Э.Бадар-Ууганыг багад нь түүний аав "Гудамжинд зодолдож байхаар зодолддог газар нь зодолд" хэмээн боксд оруулжээ. Э.Бадар-Ууган бол спортын хүмүүлжээр хэрхэн амжилтанд хүрдэг вэ? гэдгийг харуулсан тод жишээ.
Доорх зурганд Мессигийн бусдад үзүүлж буй хүндэтгэл бол хайртай спортоосоо, биширдэг тамирчнаасаа авах хамгийн үнэт зүйлийн нэг.
Ийм л учраас спорт биднийг татдаг юм шүү дээ.
0 comments:
Post a Comment