Цаг хугацааны товч түүх ертөнц хэрхэн бүтсэн, бид хаанаас үүссэн, энэ бүхэн хаанаас эхлэлтэй вэ? гэсэн асуултын хариултыг урьтал болгосон номыг би хувьдаа орчлон хорвоогийн оршин буйн гол утга юунд буйг эрэлхийлж уншсан тэмдэглэлийг хуваалцая.
Аливаа биеийн өөрчлөлтийг хэмжих хэмжүүр гэж хурдыг тодорхойлсон байдаг бол. Цаг хугацаа тогтмол хэмжигдэхүүн гэж үзвэл өмнөх тодорхойлолт оновчтой байж мэдэх ч бүхий л биес хөдөлдөж өөрчлөгдөж байдаг тул цаг хугацаа бол тогтмол хэмжигдэхүүн бас байж болох. Иймд энэхүү тодорхойлолт хурдны бус цаг хугацааны тодорхойлолт байж мэднэ.
Өөрчлөлт, хөдөлгөөн харьцангүй хэмжигдэхүүн нүдээ аниад зүгээр хэвтэж буй нэгэн хүчээ шавхан байж хөдөлмөрлөж буй нэгний хувьд хөдөлгөөн үгүй боловч дэлхийтэйгээ хамт бусад гарагтай харьцуулбал хөдлөн буй юм.
Тэгвэл хөдөлгөөн гэгч аливаа биесийн оршин буйн илэрэл. Абсольт 0 температурт (Цельсийн -273 градус) молекулын хөдөлгөөн зогсож, атомыг тойрон эргэх электрон зогссоноор биес устдаг. Бие үхэж хөдөлгөөн үгүй шороонд хэвтэн буй нэгэн бусад хүмүүстэй харьцуулахад энэ орчлонг орхисон мэт боловч хажуудах шороо, чулуутай харьцуулахад бие нь оршиж л байгаа. Нарны татах хүчний нөлөөнд дэлхий нарыг тойрон тэнхэлгээ даган эргэж өдөр шөнө ээлжилэн хөвөрч бидний мэдэх өнөөдөр маргааш өнгөрнө. Хэрэвээ маргааш гэдэг өдөр ирэхээ болих буюу дэлхий тэнхлэгээ тойрохоо боливол төвөөс зугтах хүчний нөлөө байхгүй болж дэлхий нар руу татагдан сөнөж мэднэ.
Бидний мэдэх 1 өдөр дэлхий тэнхлэгээ тойрох, 1 жил дэлхий нарыг тойрох хөдөлгөөний үр нөлөөгөөр хэмжигдэнэ.
Цаг хугацааны хэмжүүр орчлонгийн нэгээхэн хэмжээс (бидний мэдэх дөрөв дэх). Харьцангүй онолд тайлбарлагдсан, бид Interstellar киногоор танилцсан татах хүч хэмээх тав дахь хэмжээс буй. Магадгүй бидний мэдэрч, хэмжиж чадаагүй зөндөө олон хэмжээс байгааг үгүйсгэхгүй. Тэдгээр олон хэмээстэй харьцуулбал цаг хугаа, түүнд хэмжигдэх бидний оршил өчүүхэн төдий. Харин бусад
хэмжээс болох хайр, аз жаргал, амар амгаланд хэмжигдэхүүц зүйлийг бүтээж оршин буй утгаа үнэ цэнэтэйгээр тодорхойлох нь зүйтэй юм болов уу.
Биетийн үүсэл, цаг хугацааны урсгал, цаг хугацаагаар аялах зэрэгт сэдэж, олсон зүйлсээ энэ тэмдэглэлээ нуршуу болгохгүйн үүднээс хожим хуваалцая :)
0 comments:
Post a Comment