Стив Жобсын тэнгэр одохынхоо өмнө хүмүүст хандаж хэлсэн гэх захидал[1] facebook-ээр нилээдгүй тарсныг та санаж буй бизээ.
Тэрхүү захиадалд Стив Жобс өнгөрсөн бүхэндээ харуусаж амьдралын мөн чанарыг алдсан тухайгаа бичжээ. Амьдралдаа амжилтанд хүрэх гэж, эд баялагтай болох гэж амьрдсан гэдгээ харуусан өгүүлээд бусдыг хайрла, хүндэл хэмээн захижээ.
Стив Жобс 2011 оны 10.05-нд мөнх бусыг үзүүлсэн бол Уолтер Айзаксоны бичсэн "Стив Жобс" хэмээх цадиг 2011 оны 10.24-нд хэвлэгдсэн. Тэрхүү ном Стив Жобсыг нэвт тусган харуулсан, гэвч дээрх захидал түүний номонд дурдагдаагүй юм. Стив Жобс номоо хэвлэгдэхийг харж чадсангүй гэж зохиолч номондоо дурдсан байдаг. Тэрхүү номыг уншсаны хувьд хэдэн зүйл дээр заларуулга хийе.
Жобс хэзээ ч үхлээс айж байгаагүй бөгөөд түүнийг амжилтанд хүргэсэн мөн чанарын нэг нь "Хэрвээ би маргааш үхвэл одоо хийж байгаа зүйлдээ харамсах уу?" гэсэн асуултыг өдөр бүр өөртөө тавьдаг байсан юм.
Хорт хавдраар өвчилж өвчний улмаас хорвоог орхисон нь үнэн хэдий ч хорт хавдраа "үү" төдий байхад нь шинжлүүлж мэдсэн. Гэхдээ тэрбээр хагалгаанд орохыг хүсээгүй. Гэтэл өнөөх захидалд өвчинөөр насан эцэслэх гэж буйгаа гэнэт ойлгосон мэтээр дурджээ.
Эд баялагаараа гайхуулаад үнэ цэнэ үгүй гэдгийг ойлгосон мэтээр захиадалд бичигдсэн байх юм. Стив Жобс зуун жил оршин тогтнож чадах компани байгуулахыг зорьсон. Хэзээ ч эд баялгийг бүтээх гэж хөдөлмөрлөөгүй. Нэгэн жишээ дурдахад machintosh компьютер худалдаанд гарахад бэлэн болж Жобс танилцаад CD-ны тавиур онгойж байгааг эрс буруутгаж дараагийн загварыг CD шургуулж оруулдаг байхаар, мөн яаралтай гарахыг шаардаж байсан удаатай
Стив Жобсын амьдрал бол хүн өөрийн хүсэж буй зүйлээ хийж, түүндээ дурлаж чадвал юуг бүтээж болохыг хүн төрлөхтөнд харуулсан маш том үлгэрэл юм. Харин бид түүний үлгэрлийг бүхэлд нь үгүйсгэн багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн ойлголтыг түгээж буй нь хөөрхийлөлттэй.
Өнөөх захидалыг нэгэн уран бичээч, хулхин дээр цэцэг ургуулагч бичсэн байж таарах ч яагаад бид өөрсдөө эрэгцүүлж, үнэн мөнийг олж болохгүй гэж? Захидалыг уншихад сайхан ухаарал төрж болох хэдий ч хуурмаг зүйлд автаж, үнэнийг үгүйсгэн ухаарал олох нь зүйд нийцэмгүй юм.
Бидэнд үнэнийг эрэлхийлж, аливаад ул суурьтай хандах хандлага байдаггүй болохоороо л бид төрийн түшээдүүдээ коммунизмын 70 жил, ардчилалын 25 жил дөнгүүлж яваа байх. Үнэнийг эрэлхийлж, дагах нь хувь хүнд зайлшгүй байх үнэт зан чанар бөгөөд тэрхүү зан чанарыг өөрт бий болгох хариуцлага байх хэрэгтэй.
Сайхан сонсогдсоныг дагаж хуйсганалгүйгээр гашуун үнэнийг дагаж алхая.
[1] www.rojakpot.com Steve Jobs Last Words /холбоос/
0 comments:
Post a Comment