Хурандаад хэн ч бичихгүй

Габриел Гарсиа Маркесийн бүтээлүүдээс танилцлсан хоёр дахь зохиол маань "Хурдандаад хэн ч бичихгүй” тууж байлаа. Би бээр угаас тууж, үгүүллэг уншаад төдий л сайн ойлгодоггүй таруухан уншигч бөгөөд энэ удаа ч гэсэн сайн уншигч биш гэдэгээ мэдэрэв. 
    Хүн бүрийн тодор учир нь үл ойлгогдом эцэсийн хүсэл гэж байх бөгөөд тэрхүү хүсэлээ хүртэх гэж алхалах ч үгүй зүгээр л хүлээж суух нь эргээгээд хясал болдог ажээ. Хүлээж суух ахуйдаа яагаад хүсээд байгаагаа, хүсэлээ хүртлээ гээд яах вэ? гэдэгээ ч мэдэхээ больсоноор амьдрал нь бүхэлдээ утга учиргүй мэт болж байгаа юм л даа. "Юу хүсэж байна түүнийгээ хий" гэсэн үг буй. Харин хүсэл гэгч хувирамтгай зүйл тул түүнийг хөөж бэдрэх нь эцэстээ төөрөгдөлд хүргэнэ. “Та юу рүү тэмүүлж байна түүн рүүгээ хүрэх замаар алхал” гэсэн үг харин хамагийн оновчтой зөвөлгөө байж мэдэх юм. 
Хурандаагийн хүлээж буй захидал, азарган тахиаг тулаанд бэлтгэж хоногийн хоолоо залгуулахсан гэсэн зовинолоосоо салах гэсэн хүсэл угтаа Хурандаагийн хясал болчихжээ. Тэрхүү хясал нь түүний мөн чанар, үнэт зүйл, бодолыг нь үгүй хийж өөрийнхөө доторх үнэ цэнийг өөрөө өөртөө хадгалаж үлдэх гэсэн ялзралыг бий болгосоноор ялгадасаа хүртэл идэж чадах тийм хийрхэлийг бий болгожээ. 
Зохиолчийн хэлэх гэсэн санаа бодолыг түүний зохиол бүтээлүүдээр дамжуулан танилцваас Маркесийн бүтээлүүд хүсэл, тэмүүлэл, хясал гуравын сэжимээр хүний дотор оршиж байгаа зүйлийг гаргаж ирэх ажээ. Би юуг хүсэж, юу рүү тэмүүлж байна вэ? Надад хясал би юу?
 
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: