Миний номын сан

Нэгдүгээр курсээсээ эхлэн эрчимтэй цуглуулсан ном маань бяцхан номын тавиурыг дүүргэхгүйц хэмжээтэй болжээ. Надад байгаа цор ганц үнэт өв гэвэл хэдэн номнууд минь юм. Хэзээ нэгэн өдөр уншиж, цуглуулж буй номнууд минь номын сангийн дайтай болоод үр хүүхэдэд минь үлдэх үнэт өв болно. 
Уншихаар төлөвлөсөн, уншья гэж бодсон номнуудаа олж аваад тавиуртаа тавчихдаг. Уншихаар шийдсэн бол номоо олдох боломжтой байгаа дээр нь авчихдаг. "Гэйшагийн дурсамж”, "Зуун жилийн ганцаардал”, “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал"-ыг нилээдгүй хугацаанд хайж олж авч байсан.  Яг одоо номын тавиурт минь уншихаар төлөвлөөд тавиуртаа өрсөн найман ном (Хуулийн амин сүнс, Заратустра, Тэнгэрийн зүүд г.м) байгаа. Унших номоо сонгохоос урьтаж тухайн номтойгоо сайтар танилцаж, номын илэрхийлэх гэж буй санаа, уншигчдад өгөх үр өгөөжийг нь тунгаасаны ар дээр унших эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй.  Түүнчлэн номыг уншихдаа өөрийгөө сайтар бэлтгэх нь зүйтэй гэж боддог. Тэгж чадвал номын хуудас болохоос сэргийлэхээс гадна үр дүнтэй уншиж чадна.
"Ном уншихын өмнө гараа угааж, бодолоо цэгцэлбэл зохиолтой” гэж хэлэх дуртай. Номнуудыг маань түр уншихаар авсан хүмүүс номыг маань муухай болгосон байвал ихэд дургүйлхдэг. Хүнд өгж явуулсан номнууддаа их л эрэл сурал болдог харамчхан зантай бөгөөд “Номнуудыг маань миний зөвшөөрөлгүй хүнд бүү өгөөрэй" гэж гэрийхэндээ байнга захидаг.
Номыг үр дүнтэй унших нэг арга бол тэмдэглэл хөтлөх явдал гэдэгийг ойлгосон тул сүүлийн үед уншиж буй номнуудаа сайтар тэмдэглэл хөтлөн уншдаг. Номоо уншиж дууссаныхаа дараа хөтлөсөн тэмдэглэлүүдээ, ойлгосон зүйлсээ, төрсөн бодолуудаа нэгтгээд тэмдэглэл бичдэг хэвшилтэй болсон. Ингэж хэвших нь ном уншихын үр өгөөжийг хэд дахин нэмэгдүүлдэг давуу талтай юм. Ном уншаад тэмдэглэсэн тэмдэглэл маань бас нэгэн үнэт өв болж үлднэ шүү дээ. 

    Блоггерийн сэтгэгдэл

1 comments:

Хармогү said...

Тийм шүү. сайхан нийтлэл байна.