Түүний
амжилтыг бүтээсэн түүх маш өвөрмөц мэт боловч энгийн зүйлсээс л эхэлсэн
байдаг. Аливаа хийж буй ажилынхаа гол мөн чанарыг нь олох нь чухал
хэрэв олсон бол зөвхөн түүндээ төвлөрөх хэрэгтэй. Мөн чанарыг дагаж ирэх
маш олон зүйлсэд санаа зовох шаардлагаггүй, угаас мөн чанар бат бөх
оршиж чадаж байвал тэдгээр зүйлс аяндаа ирмүй. Жек Ма өөрөө компьютерийн
мэдлэггүй боловч хэнээр юу хийлгэхээ маш сайн мэддэг байсан. Өөрийн
ажиллуулж байгаа ажилчидынхаа үнэт зүйлтэй хийлгэж буй ажилыг нь уяж
чаддаг байсанаараа тэрбэрээр өнөөдөрийн өндөрлөгт хүрэх гүүр болжээ.
Ажилчдаа маш үр бүтээмжтэй ажилуулахын тулд хийж буй ажилдаа дуртай,
ажилынхаа үнэ цэнийг ухаардаг байхаас гадна өдөр бүрийн төлөвлөгөөний
дагуу ажилуудыг урагшилуулж, төлөвлөгөөнөөс төлөвлөгөө гэсэн зарчимаар
ажилыг хийж гүйцэтгэх чадвал ажилчидын бүтээмж маш өндөр үр дүнтэй
байдаг байна.
Жек Магийн номыг уншаад нэгэн шийдвэрлэж чадахгүй байсан шийдвэрээ гаргаж чадсан нь маш олзуурхууштай зүйл байлаа.
Ойрын
хэрэгцээ шаардлагааа тодорхойлбол утасны аппликэйшн хийх, веб ,
онлайн платфорум хийх чадвар хэрэгтэй билээ. Гэтэл эдгээрийг хэн ч хийж
чадна иймд том нөлөөтэй хүчирхэг зүйл хийх хэрэгтэй. Угаас би энэ зүйл
рүү тэмүүлж байсан нь ҮҮЛЭН тооцоололын систем билээ. Энэхүү хоёр
замналын аль замаар нь явахаа шийдэж чадахгүй байсан бол харин одоо
шийдэж чадахаар болсон нь энэ хоёр тусдаа зүйлс биш нэгэнд хүрэх алхам
нь нөгөө нь байсан байна гэж ойлголоо. Мэдлэгт сууриласан зүйл хийх гэж
байгаа тохиолдолд түүний бүрэлдэхүүн зүйлүүдийг мэдэж байх шаардлагатай
шүү дээ. Амжилт гэдэг нэг л өдөр гэнэт гарж ирдэггүй тул алхам алхамаар
урагшилах хэрэгтэй. Зорилгодоо хүрэх алхамуудын дунд утасын аппликэйшн
бичих, веб хөгжүүлэх зэрэг багтна.
Жек
Магийн нэг үнэт зарчим нь өрсөлдөгчиддөө анхаарлаа бүү хандуул хийж буй
ажил, зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ хий тэгж чадвал
амжилтанд хүрж өрсөлдөөнд ялсан байх болно.
0 comments:
Post a Comment