Барса - ПСЖ 0:4 2017/02/14
Хүн нэгнээ алдах үедээ ямар их хайртай байсанаа мэдэрдэг шиг. Барсагаа хожигдохоор багтаа хайртай гэдэгээ мэдэрээд байдаг юм. Амьдралын хэв маягаас шалтгаалаад шөнийн тоглолтуудыг үзэж чаддаггүй ч гэсэн тоглолтын тойм, гишүүдийн бичдэг тоглолтын шинжилгээнүүдийг уншаад мэдээлэл аваад байдаг (мэдээж тоглолт үзсэн нь илүү).
Анх 2006 онд дэлхийн аваргаар хөлбөмбөгт дурлаж байлаа. Тэр үед миний хувьд хамагийн анх танилцсан баг Барселона байсан юм. 2005/2006 оны аваргуудын лигт Барселона түрүүлсэн нь ч энэ багтай анхлан танилцах үндэс болсон. Тэр үеэс хойш өнөөг хүртэл ялалт ялагдал, хожил хожигдолын аль алинтай нь багтайгаа цуг явж байна. 2008/2009 оны Аваргуудын лигт түрүүлдэг жил 9 дүгээр ангийн жоохон хүүхэд найз нартайгаа SS Club-д хулгайгаар орж аваргын тоглолт үзэн багийнхаа ялалтын гэрч болоод багаараа БАХАРХАЛ эрхгүй төрж байлаа.
2012 онд хагас шигшээд Chelsea-ын новшийн автобусан хамгаалалтаас болж хожигдол амсан багтаа ХАЙР хүрэх тэр мэдэрэмж. Тэр тоглолтонд Барса 2:0 хожиж яваад Chelsea нэг гоал оруулахад Чингис зочид буудалын шал доргиж байсаныг санаж байна уу? Chelsea хожсоны дараа бүүр ч ихээр доргисон. Танхимын доргилтоос Барсагаа хайрлах хайраа тээгээд гарах тэр мэдэрэмж.
2013 онд AC Milan-д 2:0-ээр хожигдоод 2013.03.12-нд 4:0 тэгээр бут ниргэж төрсөн өдөрөөрөө авах тэр БАХАРХАЛ.
Унаж, боссоход нь багтайгаа хамт байж, ялсан үед нь хоосон цээжээ дэлддэггүй, ялагдлаа гээд багаа муулдаггүй нь миний нээх хүмүүжил сайтаадаа, багтаа үнэн ч дээ биш Барсад хайртай КҮЛЭ нараасаа олж авсан хүмүүжил. Би хөлбөмбөг сайн мэддэгтээ Барсагийн тоглолтыг мэддэг юм биш л дээ, энэ бүлгэмд байдаг олон мундаг КҮЛЭ нарынхаа тоглолтын дүн шинжилгээ, Барсагийн авч хэрэгжүүлж буй тактик арга барилын задаргааг уншиж хөлбөмбөгийн мэдлэгээ нэмэгдүүлдэгийн ач гавья.
Спортод хайртай байх нь тухайн спортоор мундаг хичээллэж, тоглодог байна гэсэн үг биш шүү дээ, тэрхүү спортоороо дамжуулж хүмүүжлийг олж авах нь чухал. Харин би КҮЛЭ сэтгэл, КҮЛЭ хүмүүжилээр дамжуулж мөн ч их зүйлийг ойлгож байна даа 😃
0 comments:
Post a Comment