Дуртай биш = Дургүй

    Бүхий л зүйлээс хүн сэтгэл ханамж авч байдаг. Тэрхүү авч буй сэтгэл ханамж нь их бага байгаагаас шалтгаалан тухайн зүйлд дуртай дургүй байдаг. Заримдаа үзэн ядах тохиолдол ч бий. Доорх графиканд харуулсаар таны авч буй сэтгэл ханамж эерэг бөгөөд нэмэх хязгааргүй рүү тэмүүлж байвал дуртай, 0 рүү тэмүүлж байвал дургүй, хасах хязгааргүй рүү тэмүүлж байвал таны үзэн ядаж буй зүйлс хэмээн тодорхойлж болмоор. 
    Дургүй гэх ангилалд багтах зүйлс бол таны үзэн яддаг зүйлс биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Угтаа бол дургүй гэдэг нь "дуртай биш” гэсэн үг бөгөөд тухайн зүйлээс авч буй сэтгэл хамнаж тань маш бага байгаа болохоос биш түүний эсрэг тэмцэх, доромжлох, гадуурхах шалтгаан нэгээхэн ч үгүй шүү дээ.
    Дуртай гэх хэмжээнд хүрээгүй бүхэнд дургүй байх нь тодорхой боловч үзэн ядах шаардлагай байхгүй. Өөрийгөө, эргэн тойрноо ажаад байхнээ бид нар дургүй бүхнээ үзэн яддаг болчихжээ.
    Би л хувьдаа Justin Bieber-ийн дууг сонсох дургүй. Дууг нь сонсоод авах мэдрэмж НОЙЛ. Надад Justin-ий дууг ойлгох мэдрэмж байдаггүй нь түүнийг үзэн ядах шалтгаан огтхон ч биш бөгөөд түүнийг сонсдог, түүний дуунаас мэдрэмж авдаг охидуудыг хараан зүхэн, тэмцэх шаардлага түй ч байхгүй. Зүгээр л би Justin Bieber-ийг сонсдоггүй, тэд нар сонсдогоороо л байх нь сайхан.
    Үүний нэгэн адилаар дургүй бүхнийхээ эсрэг битгий тэмцэлдээсээ, байгаагаар нь тайван байлгаж өөрийнхөө дуртай зүйлсээс сэтгэл ханамж аван, зөвхөн түүндээ төвлөрөөсэй гэж та бүхэнээс хүсье.

    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: