Ном уншихын өнмө гараа угааж, бодлоо цэгцэлбэл зохилтой

Ном унших тал дээр хүн бүр өөр өөрсдийн гэсэн бодол ертөнцтэй байдаг. Мэдлэг олж авах, үйл явдалд дурлах, сонирхолтой хөтлөгдөх зэргээр ном унших учир шалтгаан тоолоод томшгүй билээ. Яг энэ шалтгаанаас үүдэн ном уншдаг гээд тас тодорхойлчих хүн ховор болов уу? Миний хувьд номыг олон шалтгаанаас үүдэн уншдаг бөгөөд нэгэн суурийг бат болгохыг урьтал болгодог. 

    Нэгэн номын сэжүүрийг олж аваад түүнийхээ талаар илэрхийлэхийлэх утга санаа, гол мөнийг танин мэдээд өөрийнхөө дотроос түүнтэй зэргэлцэх санааг бий болгон гаргадаг. Нэгэн үгээр бол хөдөлмөр, хичээл зүтгэлийн талаар мөн чанарыг өөртөө бий болгон тодоос тодорхой болгосныхоо дараагаар Ким Ү Жүний "Хорвоо дэлхий уудам хийх ажил их" номыг унших гэсэн үг юм. Мэдээж миний тодорхойлсон мөнд эндүү ташаа зүйл байх ч намайг илтгэх миний мөн чанар оршин буй. Нөгөө талаас "Хорвоо дэлхий уудам хийх ажил их" номын илэрхийлэх санаа, өгөхийг зорьсон утга миний өнөөх мөнтэй жишигдэх юм. Ингэж чадсанаараа номноос авах зүйлээ бүрэн олж авна гэсэн үг.  Түүнчлэн номын нэгэн мөр болохоос сэргийлж буй хэрэг. Үлгэрэлбэл би өөрийнхөө ертөнцийг ном гэгч зэмсэгээр, түүний илэрхийлэх утга санагаар өөрийгөө засварлан гэгээгүүлж байна гэсэн үг. Ном унших тусам ухаан тэлж, гэгээрдэг гэх үүнд буй юм болов уу? 
     Бүх номыг дээрхийн адил уншина гэдэг хэцүүхэн байдаг. Тохиолдолдоор шахам таарч уншсан номууд надад цөөнгүй бий түүний нэг нь Барбара Демикийн "Атаархах зүйл үгүй" байсан юм. Уншиж дууссаны дараагаар юу билээ гэж дотороо бодов нэгэн хэсэгтээ л номноосоо гарч чадаагүй. Ном уншихын өмнө бодож тодорхойлох зүйлээ хожим нь хийсэн хэрэг байсан ч байж магадгүй. Хожим нь бага багаар ойлгосон юм. 
     Номын оршил, өмнөх үгийг унших нь их чухал (номын ар талд байдаг үйл явдлын тойм бус). Мөн тухайн номын талаар хүмүүсийн бичсэн сэтгэгдэлтэй танилцах, бүүр цаашлаад тухайн номыг уншсан хүнтэй ярилцах явдал юм. Дараа нь бодон тунгаах. Зарим тохиолдолд хүмүүс надад дажгүй ном санал болгон ярилцвал  би "өөрт байх тэрхүү номондоо миний мэндийг хүргээрэй" гэдэг юм. 
     Миний хамгийн ихээр шимтэн уншсан ном одоогоор Мишель Де Монтень "Сонгомол эссэ"; Вальтер Исааксон "Стив Жобс" юм. Уншаад түрхэн завсарлан бодно, үргэлжлүүлэн уншина дахиад л тунгаана. Гэрэлт бодлууд дэлбээлэн гэрэлтээд л..
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: