Jargal De facto хэлэлцүүлэг


Эзэнгүй орон сууцнууд, байргүй иргэдийг учруулах шинэ бодлого 

Дээрх сэдвийн хүрээнд Жаргалсайхан нийтлэл бисэн бөгөөд доорх санал бодлыг солилцов.
Хийх алхамаа зөв, оновчтой тодорхойлоод бүгд тэрхүү чигт хамтдаа урагшлах хэрэгтэй байх. Аль нэг нам, гишүүний гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжиж өгөхгүй байгаад байна. Үүнийг хоёр талтай байна уу даа гэж харж байна.
Нэгдүгээрт гарсан шийдвэр, арга зам нь хүчтэй эсэргүүцэлүүдтэй тулгарна эсхүл яваандаа өөрчлөгдөж, засварлагдсаар замхрана.
Хоёрдугаарт ард иргэдийн бодит амьдралаас хөндий хүмүүс хэрхэн хөрсөнд буух шийдвэр, арга замыг тодорхойлж чадах вэ?

Миний бодлоор төр барьж буй намын сөрөг хүчин нь цөөн суудал авсан нам бус ард иргэд байвал илүү зохилтой. Төрийн зүгээс гаргасан шийдвэрийг хэн нэгэн нь өөрийн ашиг сонирхолыг илүүд тавьж шүүмжлэхээс илүүтэй бодитой, ул сууртай байдлаар шүүмжилдэг байх хэрэгтэй. Ингэж чадах хүн нь УИХ-д цөөн суудал авсан нам бус ард иргэд бид өөрсдөө. Мэдээж бид чимээгүй байж зүгээр суугаагүй ч тоотой хэдэн хүний дуу хоолой төр засгийн овилоггүй шийдвэрт нөлөөлж чадахгүй байна. Би хувьдаа нэг ч удаа төрийн буруу шийдвэрийг шүүмжилж нэр бүхий албан тушаалтанд бичиг хүргүүлж байгаагүй.

Ямар ч улсад 200'000 айлыг орон сууцтай болгох арга зам, боломж гарцаагүй байгаа. Бид үүнийгэээ олж, хэрэгжүүлж чадахгүй байгаад учир байгаа юм. Ард иргэд шаардлагатай мэдлэг, боловсролоор үнэхээр дутмаг байна уу даа гэж харагдаж байна. Моргажийн зээл, ипотекийн зээлийн талаарх ойлголтууд маш дутмаг байна. Би ч мөн адил. Гол асуудал нь ард иргэд тэр тусмаа залуус улс төр, эдийн засгийн мэдлэг, боловсрол олж авах тал дээр алхимич сэтгэлгээтэй байгаад гол асуудал байгаа байх. Эмч хүнд эдийн засаг хэрэггүй гэсэн адил хандлагатай байна уу? эсвэл мэдэхгүй юм. Ямартай ч бид асуудлын учрыг олохын тулд бүтээлч байдлаар ханддаггүй. Хэн юу хэлнэ түүний зүг хуйсганана.

Одоогийн нөхцөл байдал дээр авч үзвэл:
8 хувийн зээлийг үргэлжлүүэх тал дээр Ганбаатар гишүүн эсэргүүцэж, эсэргүүцсэн үндэслэлээ тайлбарласан. Түүнийг нь хэн хүлээж авсан бэ? Ямартай ч байртай больё гэсэн ард түмэний хүсэл, юу ч болж байсан 8 хувийн зээлийг нь олгоё гэсэн төр засгийн улайрал хоёр яг таг нийцсэн. 8 хувийн зээл авсан хүмүүсээс ягаад энэхүү зээл үргэлжлэн олгогдох болсон шалтгаан, олгогдох болсноор эдийн засагт учруулах нөлөө ямар байх вэ? гэж асуувал хэд нь ул суурьтай хариулт хэлж чадах вэ?
Би л лав таны бичсэн нийтлэл, Ганбаатар гишүүний шаардлага дээр үндэслэж хариулахаас өөр эх сурвалж надад байсангүй ээ. Надтай адилхан юу ч мэдэхгүй байгаа залуус зөндөө байна.
Ард иргэдэд тодорхой эх сурвалж, үндэслэл, баримтай мэдээлэл хэрэгтэй. Үүнийг дагаад бидэнд тэрхүү мэдээлэлүүд дээр боловсруулалт хийж дүгнэлт гаргаж чадах мэдлэг, боловсрол нэн шаардлагатай. Зурагт болон social media-р явж буй мэдээлэлүүд бүгд л хөөрөгдсөн, шуугсан мэдээлэл. Шуугсан салхины исгэрээг дүлий хүн сонсоод ямар шийдвэр гаргах вэ?

Бидэнд дараах гурван зүйл нэн шаардлагатай байна гэж хувьдаа дүгнэлээ:
1. Зөв арга шийдлийг гаргаж тодорхойлж чадах мэргэжилтнүүд хэрэгтэй!
2. Ард иргэд тэрхүү шийдвэрийг ул суурьтайгаар хүлээн зөвшөөрөх чадвар, мэдлэгэтэй байх шаардлагатай!
3. Хамтдаа нийлээд хийж чадах хөдөлмөрч, тууштай ажилчид хэрэгтэй!
Бие даасан чадварлаг мэргэжилтнүүд бүх нийтийг орон сууцжуулах оновчтой хөтөлбөр, бодлого, чиглэл гаргаж түүнийгээ ард иргэдэд танилцуулан ард иргэд түүнийг нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх, хийх шаардлагыг нэг сая хүний шаардлагын хамт төр засагт хүргэвэл 200'000 айл төрийг хүлээлгүй орон сууцтай болж болно.
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: