Цензүүргүй сурвалжлага нэвтрүүлгийн багийнхан "Ирвэс хамгаалах сангийн" биологч Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэргийн мөрөөр сурвалжлага, нэвтрүүлэг хийснээр ард иргэд тухайн хэргийн талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Миний хувьд ч мөн адил.
Хэзээ, хаана, яаж? гэх асуултуудын хариулт нэгэнт тодорхой болжээ. Харин хэн, яах гэж, яагаад гэдэг асуултын хариулт учир бүтүүлэг хэвээр. Асуултын хариулт хаанаас олдох вэ? Цензүүргүй сурвалжлагын нэвтрүүлгээс дүгнэхэд зарим асуултын хариулт тодорхой мэт санагдлаа. Харин бид нэхсэн асуултандаа хариулт авахад бэлэн үү?
Талийгаачийн ойр дотны хүмүүсийн үзэж буйгаар гадны нөлөөнд амиа алдсан эсхүл хэн нэгэн түүний аминд хүрсэн гэсэн таамаг, сэжиглэсэн дүгнэлттэй. Нөгөө талаас цагдаагийн байгууллага талийгаачийг амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлт, таамагаас үл харгалзан үнэн бодит явдлыг нийтэд дэлгэж түүнийг бид хүлээж авах нь чухал. Талийгаач нь бусдын гарт, нөлөөнд амиа алдсан нь үнэн бол цагдаагийхан амиа хорлосон гэж зүтгэх нь буруу! Хэрвээ амиа хорлосон нь үнэн бол бид хэргийг нуун дарагдуулж байна хэн нэгэн заавал буруутай гэж шуугиан үүсгэх нь буруу! Чухал зүйл нь үнэнийг баттайгаар олох гэдгийг хэн хэн нь сайтар ойлгоосой.
Миний хувьд цензүүргүй сурвалжлага нэвтрүүлгээс дүгнэхэд гурван зүйлийг сайтар тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
1. Гурван удаа талийгаачийн амь насанд нь аюул учирахад яагаад арга хэмжээ аваагүй вэ?
- Бүгд дээрх асуултыг тавьж байна! Хэн нэгэн бусдын амь насанд халдахаар завдсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, үлдсэн ул мөрийн шинжилгээний дүнгэлтээр баталгаажуулдаг. Гэвч цагдаагийнхан дээрх явдлуудад ямар нэг гэрч, ул мөр олж чадаагүй байна. Цагдаагийн газрын дүгнэснээр бол амиа хорлох оролдлого байсан гэж үзсэн. Тэгвэл яагаад талийгаачийг сэтгэл зүйчид хандуулаагүй вэ?
Амиа хорлох явдал нь сэтгэл зүйн өвчин гэж үздэг байна. Амиа хорлох өвчин нь дөрвөн үе шаттайгаар өрнөдөг гэж үзжээ:
1. Амиа хорлох талаар бодох
2. Амиа хорлох сэжүүр хайх
3. Амиа хорлох оролдлого хийх
4. Өрийн амь насыг бүрэлгэх
Гадны ямар ч хүчтэй нөлөө байсан дараах дөрвөн шатлалыг зайлшгүй туулж өнгөрдөг бөгөөд гагцхүү туулах хугацаагаараа ялагардаг юм байна.
Иймд хэрэв талийгаач гурван удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж цагдаагийхан дүгнэсэн бол тэр дор нь сэтгэл зүйчид хандах шаардлагатай байсан. Яагаад хандаагүй вэ? Нэг талаас цагдаагийн хэнэггүй байдал, сэтгэл судлалын талаарх ойлголт ард иргэдэд дутмаг, цагдаагийн мэргэжилтнүүд дээрх тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? гэдгийг шийдэх чадвар хомс байсанаас үүдэлтэй.
Цагдаагийн газар сэтэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмчийн тусгай дүгнэлт болон баримтгүйгээр талийгаачийг гурван удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж дүгнэх эрх байхгүй!
2. Талийгаачийн утасны бичлэг дээр "Та нарын үр хүүхдүүд зовно доо харж байгаараа" гэж талийгаачийг хэлсний дараа "Дуугүй байлдаа чи" гэж хэн нэгэн хэлсэн. Хэн хэлсэн гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Технологи өндөр хөгжсөн өнөө үед тухайн бичлэгийг шүүж талийгаач хэлсэн үү? өөр хүн хэлсэн үү? гэдгийг тодорхой болгох боломжтой мэт санагдаж байна.
3. Хэрэг гарсан газар дээр цагдаагийхан нэгжлэг хийсэний дараа талийгаачийн аав машины суудал, голын хайрцаг хоёрын завсар унасан утасыг олсон. Ягаад талийгаачийн аав олсон утсыг цагдаагийхан олж чадаагүй вэ?
Цагдаагийн газар нэгжлэгэ хийсэн баримт, актаа танилцуулж дээрх асуултанд хариулт өгөх хэрэгтэй.
Нийгэм, улс төрийн байдал хүндхэн байгаа өнөө цагт учир битүүлэг зүйлс үзэгдэх нь их болжээ. Аливаад итгэж, найдахад үнэхээр хэцүү юм байна өмнө нь ямар байсаныг бүү мэд. Хамгийн гол нь ард иргэд маань үнэнийг хүлээж авахад бэлэн байгаасай. Талийгаачийн араас Монголын ард түмэн, дэлхий нийт гүнээ харуусаж хэргийг илэрүүлэхийн тулд тайван жагсаал хийхэд бэлэн болжээ.
Үнэхээр мундаг залуу ах биднийг, байгал дэлхийгээ орхин одсонд мөхөс би гүнээ эмэгнэж байна.
Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтанд оруулахын төлөө Монголын ард түмэн нэгдэж таны үйл хэргийг үргэлжүүлэн Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтанд оруулан ТАНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЕ.
1 comments:
The Aftershokz's Titanium Armlet Shower and the - Titanium Art
The Aftershokz's Titanium Armlet Shower and the Shower of titanium wedding bands the Blades - The 2017 ford fusion hybrid titanium Shower titanium exhaust of fallout 76 black titanium the Blades are a combination of stainless steel where can i buy titanium trim and titanium.
Post a Comment