Зүүд бол цорын ганц бодит зүйл



Та өөрийн амьдралыг нэгэн үгүүлбэрт багтаан бичвэл хэрхэн илэрхийлэх вэ? Федерико Феллиний амьдралыг бүхэлд нь илэрхийлэх үгүүлбэр нь "Зүүд бол цорын ганц бодит зүйл" ажээ. 
Хүн юу хүсэж байна тэрхүү хүсэж буй зүйлдээ бүрэн автаж хийсэн цагтаа өөрийнхөөрөө байдаг. Хүн бүрт хүсдэг туйлын хүсэл гэж буй магадгүй түүнийгээ олж, нээсэн хүн өөрийгөө олдог юм болов уу? Федерико хэлэхдээ кино найруулж, бүтээж байхдаа л өөрийнхөөрөө байж чаддаг бусад мөчүүдэд биеэ барьж хэн нэгний дүрд хувилсан мэт болдог хэмээн дурдажээ. Хүн шувуу (Birdman) дээр Mike Shiner “Би тайзан дээр өөрийнхөөрөө байж амьдрал дээр жүжиглэдэг” гэж хэлдэг үг бүхэлдээ Федерикогийн кинондоо тоглуулахын зорьж хайдаг жүжигчдийн төлөөлөл басхүү түүний үг гэлтэй. Киноны илэрхийлэх санаа, дүрүүдын мөн чанар дотор нь агуулагдах тийм хүнийг хайна, үнэхээр агуулагдаж л байгаа бол жүжигчин биш байсан ч тэрбээр тухайн хүнээр дүрээ амилуулна.
Өөртөө мөн чанарыг бий болгоод түүнийгээ хүсэж, түүнрүүгээ тэмүүлэх нь амьдралын утга учир юм болов уу? Хийж буй алхам бүхэн тань тэрхүү зүйлрүүгээ тэмүүлэх тул өөрийнхөөрөө байж өөр хэн нэгэний дүрд жүжиглэх ямар ч орон зай үл үлдэнэ. Тиймдээ ч Федерикод таагүй, бэрхшээлтэй зүйл тохиолдвол түүнээс сургамжлах зүйлийг харж киноны нэгэн хэсэгтээ тусгана.
Зүүдэндээ төсөөлөлийн ертөнцөө бүтээж түүнийгээ бодит амьдрал дээр буулган, кинондоо тусгана. Inception кинонд “Энд хүмүүс зүүдлэх гэж бус сэрэх гэж ирдэг” гэсэн үгүүлбэр хэлэгддэгтэй адилаар зүүдэндээ бүхэлдээ өөрийнхөөрөө байж чадах тул өөрийнхөө дотор байгаа хүнийг сэрээж буй хэрэг. Тэрхүү сэрсэн хүний учирсан, бүтээсэн зүйлсийг кино хальсанд буулгах нь Федерико Феллини юм.
Магадгүй та түүний намтарыг уншаад кино үзэж, ойлгох чадвар тань нэмэгдэж мэднэ. Миний хувьд Зам (La strada) киног энэхүү номыг уншихынхаа өмнө үзсэн бөгөөд хожим нь илүү сайн ойлгож, олж хараагүй өнцөгөө олж авсан юм. (Магадгүй гэж тодотгон хэлсэний учир нь Найм хагас (Otto e mezzo) киног үзээд юу ч ойлгоогүй 😛 )
Юунд ч үл баригдаж, хүссэн бүхнээ кино хальсанд буулгах нь Фе-дрикогийн гэгээн хүсэл байжээ. Бидэнд ч гэсэн хүнд хэлж боломгүй, зүгээр л хэн нэгэн сонсож, биелүүлж өгөхийг хүлээдэг хүсэл байдаг. Хүсэлдээ тэмүүлэгдэж, биелүүлэхэд бусад хүмүүс, нийгмийн нөлөөлөөөр туйлын хүсэл нууцхан гэгээн хүсэл болж үлддэг ажээ. Ашиг харж кино бүтээх гэсэн продюсеруудын шахалтанд Федрикогийн туйлын хүсэл гэгээн хүсэл болон хоцорчээ. 

Федрикогийн хайр дурлалын ертөнцийг "Федрико, Жульета хоёр” гэсэн нэг тэмдэглэл бичих хэрэгтэй болох тул тэрхүү тэмдэглэлт дурдья :)
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: